Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн засаг даргыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайханд хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн засаг даргыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүллээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн засаг даргыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхандхүргүүллээ.

Тус албан бичигт "Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах саналыг хүргүүлж байна.

Мөн хуулийн 32.4-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө" гэж заасны дагуу уг асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж, хариу ирүүлнэ үү" гэжээ.

Хуваалцах