Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд өмнөд, хойд хөршүүдэд айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ болон БНХАУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд өмнөд, хойд хөршүүдэд айлчилна
Ерөнхий сайд өмнөд, хойд хөршүүдэд айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ болон БНХАУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байна. Одоогоор хугацаа нь тодорхойгүй байгаа ч өмнөд хөрш рүү хийх айлчлал удахгүй зарлагдах төлөвтэй байгаа гэнэ. Монгол, Хятад улс хоёрын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжсөн. Түүгээр зогсохгүй экспортын гол түнш төдийгүй импортлогч орон юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөд хөршид хийх айлчлал нэлээд анхаарал татжээ.

Хуваалцах