Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзав.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзав
Ерөнхий сайд ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзав.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, тус орны Намын хорооны Нарийн бичгийн дарга ноён Ван Зюнь Тантай уулзаж байгаадаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархлаа илэрхийлээд Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагаанд түлхэц болно гэж хэллээ.

ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ван Зюнь Тан “Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтаар тохирсон ажлууд хурдацтай, түргэн ахиж байгаад сэтгэл хангалуун байдаг” гээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тааламжтай цагтаа ӨМӨЗО-д айлчлахыг урьсан юм.

Хуваалцах