Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдаас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 17 тэрбум төгрөгийн гэрээг цуцлахыг шаарджээ

Харин өнөөдөр УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар энэ талаар тайлбар авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдаас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 17 тэрбум төгрөгийн гэрээг цуцлахыг шаарджээ
Ерөнхий сайдаас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 17 тэрбум төгрөгийн гэрээг цуцлахыг шаарджээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын 2015 оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн. Харин үүний 17.5 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын нэг хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар тусгасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Харин өнөөдөр УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар энэ талаар тайлбар авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Тэд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед гадагшаа валют явуулахын оронд дотоодынхоо нөөц бололцоог ашиглах нь зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид энэхүү гэрээг цуцлахыг шаардсан байна.

Хуваалцах