Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
Энэ мөчид Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрын хэрэг
Мэдээллийн алба

Энэ мөчид Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа. Тус хурлаас дээрх хоёр нэр дэвшигчийн нэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.
Одоогоор Төрийн ордонд гар утас болон интернэтийн сүлжээг хаажээ. Энэ нь ҮЗХ-ны хуралдаантай холбоотой мэдээллийг гадагш алдахгүйн тулд авч буй арга хэмжээ юм.
Тодруулга, Сүүлийн мэдээгээр Ардчилсан намын ҮЗХ-ы ээлжит бус уралдаанаас 87.5 хувийн саналаар Зандаахүүгийн Энхболдыг Ардчилсан намын даргаар сонгогдсон байна..


















