Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тэмцэлд нэгдэн, санамж бичиг байгууллаа

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хариуцлага тооцох тэмцлийг эхлүүлэн, дөрөв дэхь өдөртөө хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ард түмнээс санал асуулга авах гэр өргөөг байрлуулан ажиллуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тэмцэлд нэгдэн, санамж бичиг байгууллаа
Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тэмцэлд нэгдэн, санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хариуцлага тооцох тэмцлийг эхлүүлэн, дөрөв дэхь өдөртөө хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ард түмнээс санал асуулга авах гэр өргөөг байрлуулан ажиллуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд эгнээндээ 40 гаруй төрийн бус, иргэний нийгмийн байгууллагыг нэгтгэдэг “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн нэгдэж, өнөөдөр Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох тэмцэлд үзэл санаа үйл хэргээ нэгтгэн хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

By_tKcVCQAAIP5O

Үндэсний хөдөлгөөн болон Шинэчлэлийн хороо нь “Шинэчлэлийн” нэртэй ч “Шимэгчдийн” Засгийн газрын 12 үндэслэлээр буруутгаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тэмцэлд ард иргэдээ нэгдэхийг уриалж байгаа юм.

1. Иргэдийн амьдралыг доройтуулж, худалдан авах чадварыг огцом бууруулсан

2. Иргэдээ ажилгүй, орлогогүй болгож ядууруулсан

3. Эдийн засгийг бүрэн хямруулж, хөрөнгө оруулалтыг зогсоосон

4. Бизнесийн салбарыг унагаж, аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан

5. Валютийн ханш хязгааргүй өсөж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн

6. Улс орныг өрийн дарамтанд бүрэн автуулсан

7. Төрийн чадамжийг алдагдуулж, төрлийн алба болгосон

8. Төсвийн орлогыг тасалдуулж, төрийн албыг данхайлгасан

9. Авлигын сүлжээг дэлгэрүүлж, баяжих хэрэгсэл болгосон

10. Хуулийг уландаа гишгэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн

11. Садан төрлөөрөө дамжуулан авлига авсан хэрэгт холбогдсон

12. Монголчуудыг хууран мэхэлж, худал хэлсээр байгаа зэрэг үндэслэлээр буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ бүх үйлдлийн ард Монгол Улсын Ерөнхий сайдын нэр байгаа учраас ард иргэдээ уриалахыг нэгдэж, санал асуулга явуулан гарын үсэг цуглуулж байна.

Тэмцлээ эхлүүлснээс хойшхи 4 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод 3000, хөдөө орон нутгаас 2000, нийтдээ 5000 орчим иргэн нэгдэж байгаагаа илэрхийлэн санал асуулгад оролцсон байна.

By_txOcCcAA_o71
By_uFiFCUAAHUQ4

Г.Эрдэм

Хуваалцах