Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

2. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал;

  • Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнгийн тухай.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай.

Хуваалцах