Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдын 30 минут уулзалт боллоо

Энэ долоо хоногт Төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймагт суурилуулж, үйлчилгээг нь нэгэн зэрэг эхлүүллээ. Иргэд аймагтаа суурилуулсан ТҮЦ 11 төрлийн үйлчилгээ авахаас гадна УИХ-ын гишүүдэд хандсан санал хүсэлтээ шууд оруулах программ хангамжаар тоноглогдсон онцлог гэдгийг ерөнхий сайд онцоллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ерөнхий сайдын 30 минут уулзалт боллоо
Ерөнхий сайдын 30 минут уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт Төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймагт суурилуулж, үйлчилгээг нь нэгэн зэрэг эхлүүллээ. Иргэд аймагтаа суурилуулсан ТҮЦ 11 төрлийн үйлчилгээ авахаас гадна УИХ-ын гишүүдэд хандсан санал хүсэлтээ шууд оруулах программ хангамжаар тоноглогдсон онцлог гэдгийг ерөнхий сайд онцоллоо.

Өнгөрсөн өдрүүдэд Архангай аймагт ажиллаад ирсэн Ерөнхий сайд тус аймагт хийж байгаа сайн ажлуудыг нэрлэлээ. Хоёр жилийн өмнө 50 гаруй га талбайд тарсан байсан хогийг 5 га газар төвлөрүүлж, хоёр дахь түүхий эдийг ангилан ялгаж мөнгө болгох зэрэг менежментийг сайн хийж байна. Иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвийн үйл ажиллагааг аймгийн захиргааныхаа үүдэнд маш энгийн хэлбэрээр сайн шийдэж чадсан байна. Мөн төр засгийн болон бусад салбарт олон жил ажилласан туршлагатай ахмадуудаасаа бүрдсэн ахмад зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, аймаг орон нутгийн ажилд тэдний зөвлөгөөг авдаг тогтолцоо бий болгожээ. Бага сургууль цэцэрлэг хоёрыг хамтад нь цогцолбор хэлбэрээр зохион байгуулсан нь бусад аймгууд авч хэрэгжүүлж болох оновчтой шийдэл гэж Ерөнхий сайд дүгнэлээ.

Дараа нь Ерөнхий сайд зарим аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 139 дүгээр тогтоолоор М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд гомдлоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Л.Ганболд нь нэр дэвшигчийн шаардлага хангаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Эдгээр аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа Засаг даргад нэр дэвшигчээ тодруулаад ирүүлбэл, нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаж байвал батламжлахад бэлэн гэдгээ хэлээд дээрх аймгийн Засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь Ерөнхий сайдаас шалтгаалсан зүйлгүй гэлээ. Мэдээлэл хийсний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах