Ерөнхий шүүгч, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн тусгай шалгалт эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15 дугаар тушаалаар зарласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 14 дүгээр тогтоолын 2, 3 дугаар хавсралтаар бүртгэсэн нэр дэвшигчдээс авах тусгай шалгалт өнөөдөр буюу 20
Мэдээллийн алба

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15 дугаар тушаалаар зарласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 14 дүгээр тогтоолын 2, 3 дугаар хавсралтаар бүртгэсэн нэр дэвшигчдээс авах тусгай шалгалт өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эхэллээ. Тусгай шалгалтад оролцогчид Хууль хэрэглэх мэдлэг ур чадвар, Магадлал бичих ур чадварын шалгалт өгч байгаа юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад М.Алдар, С.Базарханд, З.Болдбаатар, Г.Ганбаатар, Х.Ганболд, Б.Гэрэлмаа, П.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнхтулга, М.Мөнхдаваа, Ч.Отгонбаяр, Х.Отгонжаргал, Х.Санжидмаа, Я.Туул, П.Туяат, Т.Шинэбаяр, Б.Эрдэнэхишиг, С.Өсөхбаяр нар нэр дэвшин өрсөлдөж байна.
Харин Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Э.Золбадрах, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Н.Ариунжаргал, Д.Халзан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Энхбаяр, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Б.Цэнд, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Л.Батжаргал, Ж.Болдбаатар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Мөнхтуяа, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчид Ц.Баасанбаяр, Д.Баттулга, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчид Н.Ариунжаргал, Ц.Баасанбаяр, Ж.Болдбаатар, М.Энхмандах нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Ш.Бат-Эрдэнэ, Н.Болормаа, Т.Өсөхбаяр, Б.Батцэнгэл, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Л.Энхтайван нэр дэвшин тус тус өрсөлдөж байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


















