Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий шүүгчийг дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий шүүгчийг дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ
Ерөнхий шүүгчийг дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ. Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Хуваалцах