Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт өчигдөр буюу 10 дугаар сарын 18-нд албан ёсоор эхлэв. Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Европын Зөвлөлийн байранд

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна. Зураг: МҮОНРТ

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт өчигдөр буюу 10 дугаар сарын 18-нд албан ёсоор эхлэв. Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Европын Зөвлөлийн байранд хүрэлцэн ирмэгц Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар угтан мэндчилж, АСЕМ-ын уулзалтад амжилт хүсэв.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хуралдаанд үг хэлж, ХБНГУ-ын Канцлер Ангела Маркель, Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар нартай уулзлаа.

Хуваалцах