Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга дарвуулт завины уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр “Росконгресс цом”-ын төлөөх Platu 25 дарвуулт завины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Оросын Алс Дорнод болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн 14 баг өрсөлдсөн байна.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга дарвуулт завины уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо
Ерөнхийлөгч Х.Баттулга дарвуулт завины уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр “Росконгресс цом”-ын төлөөх Platu 25 дарвуулт завины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Оросын Алс Дорнод болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн 14 баг өрсөлдсөн байна.

Дорнын эдийн засгийн чуулганы Өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож байгаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын хамтаар тус тэмцээний ялагчдын шагналыг гардуулах ёслолд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын багт “Эр зоригийн шагнал” гардуулав.

Хуваалцах