Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд болж байгаа хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг өнөөдөр үзэж сонирхлоо.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг үзэж сонирхлоо
Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг үзэж сонирхлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд болж байгаа хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдааныг өнөөдөр үзэж сонирхлоо.

Уг үзүүлэх тоглолт, нөхөрсөг тэмцээнд Монгол, ОХУ-ын 16 залуу жүдоч оролцсон юм. Сүхбаатарын талбайд болсон уг нөхөрсөг барилдаан, үзүүлэх тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөлөгч Игорь Евгеньевич Левитин болон албаны бусад хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтдаа үзэж сонирхлоо.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Хуваалцах