Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний гар бүтээн байгуулалтад оролцдог байх ёстой

Ямар ч улсад ядуурал байдаг. Харин их байх уу, бага байх уу гэдэг нь төрийн бодлогоос шалтгаалдаг гэж судлаачид дүгнэжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний гар бүтээн байгуулалтад оролцдог байх ёстой
Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний гар бүтээн байгуулалтад оролцдог байх ёстой. Зураг: МҮОНРТ

Ямар ч улсад ядуурал байдаг. Харин их байх уу, бага байх уу гэдэг нь төрийн бодлогоос шалтгаалдаг гэж судлаачид дүгнэжээ. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ажилгүйдэл зайлшгүй байдаг. Олон улсын жишгээр ажилгүйдэл 2-3 хувь байхыг хэвийн гэж үздэг. Гэтэл манайд үүнээс 3-5 дахин их буюу 10.4 хувь байна. Ажилгүйдэл нь нийгэмд ядуурал бий болгодог. Тиймээс анхаарал хандуулах шаардлага байгааг судлаачид хэлж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад Зам тээврийн хөгжлийн яам чухал үүрэгтэйг онцолсон байна. Учир нь дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгждэг. Гэтэл төслийн гүйцэтгэгчээр ихэвчлэн гадныхан ажиллаж байна. Тиймээс Монгол хүний гар бүтээн байгуулалтад оролцдог байх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ. Дэлгэрэнгүйг сонсоно уу.

Хуваалцах