Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон зарим шүүгч нарт зарлиг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шинээр томилогдсон зарим шүүгч нарт шүүгчээр томилсон зарлигаа гардуулж, амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон зарим шүүгч нарт зарлиг гардууллаа
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон зарим шүүгч нарт зарлиг гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шинээр томилогдсон зарим шүүгч нарт шүүгчээр томилсон зарлигаа гардуулж, амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гардуулахдаа “Шүүгчээр томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Шударга ёс алдагдаж, шүүгч нарын нэр хүнд муу, нөхцөл байдал хүнд байгаа үед хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаагаа ухамсарлаж ажиллаарай” хэмээн сануулав.

Хуваалцах