Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан хуурамч хуудас нээжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан хуудас гаргаж, цахим орчинд ашиглан цахим орчинд хуурамч мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Монгол Улсын Еөрнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан хуурамч хуудас нээжээ
Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан хуурамч хуудас нээжээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг ашиглан хуудас гаргаж, цахим орчинд ашиглан цахим орчинд хуурамч мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Монгол Улсын Еөрнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд, "Халтмаа Баттулга" гэсэн нэр бүхий энэ хуудас нь цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, буруу ташаа худал мэдээлэл удаа дараалан түгээж байгаа тул Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан болно. Энэхүү хуудас нь Ерөнхийлөгчийн хөтөлдөг албан ёсны хуудас биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна хэмээжээ.

Хуваалцах