Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ыг зорилоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ыг зорилоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо.

Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани нартай уулзана.

Хуваалцах