Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай хүсэлтийнх нь дагуу утсаар ярив.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай утсаар ярилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай утсаар ярилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай хүсэлтийнх нь дагуу утсаар ярив.

Хоёр орны Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, хоёр талын яриа хэлэлцээний механизм болох Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс, Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшааж, улс орны хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэд хоорондын харилцааг чухалчилж байдгаа онцолж, Польшийн төр, засаг, ард түмэн тус улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийллээ.

Хуваалцах