Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, үүнээс улбаалан манай улсад учирч байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл,

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Сандагийн Бямбацогтыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, үүнээс улбаалан манай улсад учирч байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, сорилт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх хууль, тогтоолын төслүүдийг УИХ цаг алдалгүй хэлэлцэн батлах нь чухал байгааг хэллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангах, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, ард түмний өмнө тулгарч байгаа асуудлуудыг түргэн, шуурхай шийдвэрлэх зэрэгт онцгой анхаарахаа илэрхийллээ.

Хуваалцах