Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа аж. Өнгөрсөн хоногийн хугацаанд /2026.11.04/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ.

Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу /2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах