Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулав

Монгол Улсын Их Хурлаас "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол", "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулав
Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлаас "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол", "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ. Конвенцийн дагуу соёрхон баталсан улсын Батламж жуух бичгийг НҮБ-д хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү Батламж жуух бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа конвенци хүчин төгөлдөр үйлчилдэг.

2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол" болон "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг соёрхон баталсан тухай Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулж өгөв.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, НҮБ-ын Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн орлогч, Ерөнхий нарийн бичгийн дарга Мигел де Сэрпа Соарес, НҮБ-ын Гэрээ эрх зүйн албаны дарга Сантьяго Вилалпандо нар оролцов.

Хуваалцах