Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай,Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар танилцуулга хийхийг хүссэн ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирээгүй бөгөөд дээрх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Эрдэнбат, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, З.Нарантуяа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоригийн асуудлаар аль аль тал нь нухацтай ярилцан, зөвөөр ойлголцох хэрэгтэйг дурдаад хэлэлцэж буй асуудлаас АН-ын бүлэг завсарлага авч буйгаа мэдэгдсэн.

УИХ-ын дарга М.Энхболд дээрх асуудлыг хэлэлцэх хугацаа хязгаартай байгааг сануулаад УИХ дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгсөнөөр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Хуваалцах