Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 18 оюутан хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг хүртсэн шилдэг оюутнууд тодорч, өнөөдөр тэтгэлгээ гардан авлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 18 оюутан хүртлээ
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 18 оюутан хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг хүртсэн шилдэг оюутнууд тодорч, өнөөдөр тэтгэлгээ гардан авлаа.

Тэтгэлгийг Олон Улсын Оюутны Математикийн олимпиадаас гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн, МУИС-ийн оюутан Б.Ганбат, Ази тивийн Анагаахын оюутны эрдмийн бүтээлийн илтгэлийн уралдааны тэргүүн байрын шагналт, ЭМШУИС-ийн оюутан Э.Ренчиндорж, Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШУТИС-ийн оюутан Э.Галбадрах, Уран зохиол шинжлэлийн өгүүллээрээ "Тайлахуйн чинад" ном бичсэн МУИС-ийн Х.Чойдогжамц нарын тэргүүтэй нийт 18 шилдэг оюутан хүртсэн юм.

Түлхүүр үг:18 оюутан ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртлээ
Хуваалцах