Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 3000 гаруй төлөөлөгчид уригдсан

Харин хоёрдугаар хэсэг буюу УИХ-ын Хүндэтгэлийн чуулган эхэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх тангарагаа өргөх юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсон гэдэг утгаараа ард иргэдийн төлөөлөл үг хэлэх юм байна. Хүндэтгэлийн чуулга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 3000 гаруй төлөөлөгчид уригдсан
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 3000 гаруй төлөөлөгчид уригдсан. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх хүндэтгэлийн ёслол эхэллээ. Гурван хэсгээс бүрдэж буй энэхүү ёслолын эхэнд сүүлийн хэдэн жилд уламжлал болон тогтсон “Төрийн далбааг мандуулах өдөр”-т зориулсан Төрийн далбааг мандуулах хүндэтгэлийн ёслолоор эхлэх юм. Үүний дараа цам бүжиг болон урлагийн тоглолт үргэлжлэн явагдана.

Харин хоёрдугаар хэсэг буюу УИХ-ын Хүндэтгэлийн чуулган эхэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх тангарагаа өргөх юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсон гэдэг утгаараа ард иргэдийн төлөөлөл үг хэлэх юм байна. Хүндэтгэлийн чуулган 20 минут үргэлжлэнэ.

Сүүлийн гуравдугаар хэсэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд хүндэтгэлийн дээл, ууж өмсгөлөө ёслолын хослолоор сольж өмсөж гарч ирснээр цэрэг, армийн парад жагсаалийн рапортийг Батлан хамгаалахийн сайд Д.Бат-Эрдэнээс хүлээн авах юм. Энэхүү нийслэлийн хүрээний бүх цэрэг, армиас бүрдсэн цэргийн парадаар Төрийн далбааны өдөрт болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Үндэсний баяр наадамд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг ажээ. Цэргийн сүрт парад 45 минут үргэлжлэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болон Төрийн далбааг мандуулах өдөрт ард иргэдээс гадна, албан ёсоор 3000 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид албан ёсоор уригдан хүндэтгэлийн суудлаа эзлээд байна.

Цаашид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн далбааны өдөртөө нэг өдөр хийж байхаар УИХ-аас хуульчлан тогтоосон юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Г.Батхүү нар санаачлан УИХ-аар хуульчлан батлуулсан билээ.

Түлхүүр үг:Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагТөрийн далбаа
Хуваалцах