Эрүү болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг нэгтгэх нь зүйтэй гэв
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, санал дүгнэлтээ
Мэдээллийн алба

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүү болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтэд мониторнг хийж, өөрчлөх шаардлагын талаар судалгаа хийж, төслүүдийг боловсруулж байгаа учир үүнээс өмнө зарим төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн энэ төрлийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулаад, салбарын яамнаас боловсруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд илэрхийлээд, уг асуудлыг санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эрүү, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.


















