Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгогдлоо

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг "Ази Номхон Далайн Хүний эрхийн Форум" болон Англид төвтэй "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ассоциаци" олон улсын байгууллагаас 2014-2016 онд Ази Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын дунд "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сай

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгогдлоо
"Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг "Ази Номхон Далайн Хүний эрхийн Форум" болон Англид төвтэй "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ассоциаци" олон улсын байгууллагаас 2014-2016 онд Ази Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын дунд "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгож ажиллуулах тухай хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.Бүсийн 21 хүний эрхийн үндэсний байгууллагаас шалгаруулалт хийж, хүний эрхийн долоон байгууллагын 11 төлөөлөгчийг сонгон шалгаруулжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар энэхүү шалгаруулалтад тэнцэж "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд"-аар 2014-2016 онд ажиллахаар болсон байна.

Хуваалцах