Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн 2 хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгав.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 2 хэргийг шүүхэд шилжүүллээ
Эрүүгийн 2 хэргийг шүүхэд шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 12 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 114 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 111 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах