Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Нийт 43 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс гурван гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 29 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 39 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

Хуваалцах