Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2014 оны арваннэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар 2014 оны арваннэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 19 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, эрүүгийн хоёр хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 48 хэргийг шалгаж байна.

Хуваалцах