Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 07 дугаар сарын 24-c 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 25 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 07 дугаар сарын 24-c 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 25 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах