Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн хөнгөн гэмт хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг байхаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ

Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 онд эвлэрүүлэн зуучлал нэвтэрснээс хойш нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн хөнгөн гэмт хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг байхаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ
Эрүүгийн хөнгөн гэмт хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг байхаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ. Зураг: МҮОНРТ

Эрүүгийн хөнгөн гэмт хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг байхаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.

Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 онд эвлэрүүлэн зуучлал нэвтэрснээс хойш нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүнээс 95 мянган өргөдөл, нэхэмжлэлд ажиллагаа хийгдсэний 73.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 25.7 хувь нь гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн ачааллыг 25 хүртэлх хувиар бууруулдаг учраас цаашид улам өргөжүүлэх шаардлага байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярилаа.

Mongolian National Radio · Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг

Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь талууд өргөдлөө өгсөнөөс хойш 30 хоногийн дотор, шаардлагатай бол нэг удаа 30 хоногоор сунгаж эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргаанаа аль болох хурдан шуурхай богино хугацаанд уян хатан байдлаар тохиролцоонд хүрч шийдвэрлүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай.

Хуваалцах