Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрүүгийн хуулийг эсэргүүцсэн гишүүд Хууль зүйн байнгын хороонд ажиллахгүй гэв

Өчигдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд хүргүүлээд байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн хуулийг эсэргүүцсэн гишүүд Хууль зүйн байнгын хороонд ажиллахгүй гэв
Эрүүгийн хуулийг эсэргүүцсэн гишүүд Хууль зүйн байнгын хороонд ажиллахгүй гэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа билээ. Өчигдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд хүргүүлээд байгаа юм.

Харин уг хуулийн төслийг эсэргүүцэж буй УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Тодруулбал УИХ-ын гишүүн , УИХ-ын дэд дарга Л.Цог, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар нар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар тус гишүүд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд цаашид ажиллаж боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Хуваалцах