Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын сургалт зөвлөгөөн болж байна

Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нарын сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын сургалт зөвлөгөөн болж байна
Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын сургалт зөвлөгөөн болж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нарын сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав хүрэлцэн ирж алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.

Удирдлагын манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад ач холбогдолтой энэхүү сургалт зөвлөгөөнд оролцогчдод хууль, эрх зүйн шинэчлэлт, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны бодлого, үйл ажиллагааны хэтийн төлөвийн талаар мэдээлэл өгч, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг боловсронгуй болгох арга замын талаар санал солилцож буй юм. Сургалт, зөвлөгөөн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах