Эрүүгийн цагдаагийн газарт сургалт зохион байгууллаа
Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн газрын атташегийн албатай хамтран “АСЕМ-2016”, “Мэдээллийн дүн шинжилгээ” сэдвээр Эрүүгийн цагдаагийн газарт сургалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Сургалтад Эрүүгийн Цагдаагийн Газрын алба хаагчид, Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын Гэмт Хэрэгтэй Тэмцэх газрын хэлтсийн болон хэсгийн дарга, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн Тасгийн дарга зэрэг нийт 51 алба хаагч хамрагджээ.
Канадын Хатан хааны морьт цагдаагийн газрын арга туршлага, бүтэц зохион байгуулалын талаар харилцан ярилцсан ажил хэрэгч үр дүнтэй сургалт болсон гэж хоёр тал үзэж байна.