Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүллээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 123 эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүллээ
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 123 эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрлээ.

Илэрсэн зөрчлийг үндэслэн Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 22 эмнэлгүүдэд, торгуулийн арга хэмжээ авч, нийт 2 нэрийн 370 ширхэг туншил эмийг хурааж, устгуулахаар комисст шилжүүлэв.

Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй Содмед, Гурван гэгээ мед, Эрхэм үйлстэн, АСЯ, Амьдрал бэлэглэгч эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлэн ажилласан болно.

Хуваалцах