Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй самарыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна

Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай газар эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар худалдаалж буй самар, болц гүйцээгүй түүхий самар ихээр худалдаалагдаж байна.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй самарыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй самарыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай газар эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар худалдаалж буй самар, болц гүйцээгүй түүхий самар ихээр худалдаалагдаж байна. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, амархан үржиж хуримтлагддаг тул халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин тархах гол нөхцөл болж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Иймээс иргэдийг түүхий самар түүж олборлох мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулж, худалдаалж байгаа самарыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах