Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” уралдаан зарлалаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шалгаруулалтыг албан ёсоор зарлаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” уралдаан зарлалаа
“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шалгаруулалтыг албан ёсоор зарлаж байна.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Тус болзолт уралдаанд оролцсоноор үйлдвэр, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээшлэхээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэрэмжит шагнал хүртэх, алдарших, албан байгууллага, хамт олон ХАБЭА-н ажлын шинэлэг санаачлага, хийсэн ажлын дадлага туршлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах боломжтой юм.

Аж ахуйн нэгж байгууллагуудыг “Жижиг” (50 хүртэл ажилтантай), “Дунд” (51-199 ажилтантай), “Том” (200-аас дээш ажилтантай) гэсэн гурван ангиллаар, ангилал тус бүрд гурван байгууллагыг шалгаруулж алдаршуулдаг.

Тус уралдааны материалыгХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс энэ сарын 25-ны дотор хүлээн авна.

Хуваалцах