Эрүүл аюулгүй байдлын индексийн онолын мэдлэг эзэмшүүлнэ
Харин энэ оноос хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрхэн хийх талаар сургалтуудыг шат дараалалтай зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл аюулгүй байдлын индексийг тооцож эхлээд байгаа. Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй ээлтэй орчинд амьдрах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, төрийн ажилтан албан хаагчдын иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, амьдрах орчин нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулах, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй хуваарилах зэрэг олон чиглэлээр өнгөрөгч онд анхны алхмуудыг хийсэн. Харин энэ оноос хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрхэн хийх талаар сургалтуудыг шат дараалалтай зохион байгуулж байна. Тухайлал, Багануурт дүүрэгт энэ сарын 6,7-ны өдрүүдэд байгууллага аж ахуйн нэгжийн дарга, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, хороодын дарга, ажилтнуудыг хамруулсан сургалт болж байна.Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай хотын эрүүл мэндийн тэгш бус байдлын үнэлгээ, хариу арга хэмжээний төлөвлөлт, эрүүл аюулгүй байдлын индексийн онолын мэдлэг эзэмших, ЭАБИ-ийн 2012 оны тайланд үндэслэн үр дүнтэй хариу арга хэмжээний төлөвлөлт хэрхэн хийхийг энэхүү сургалтаар эзэмшүүлэх юм байна.


















