Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндэд тустай үр тарианы ундааг Орхон аймгийн хэрэглэгчдэд түгээнэ

“Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд эчнээ танил болсон “Ранчо” ХХК нь 2020 оны нэгдүгээр сараас Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн 10 жилийн түүхтэй орон нутгийн үйлдвэрлэгч юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндэд тустай үр тарианы ундааг Орхон аймгийн хэрэглэгчдэд түгээнэ
Эрүүл мэндэд тустай үр тарианы ундааг Орхон аймгийн хэрэглэгчдэд түгээнэ. Зураг: МҮОНРТ

“Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд эчнээ танил болсон “Ранчо” ХХК нь 2020 оны нэгдүгээр сараас Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн 10 жилийн түүхтэй орон нутгийн үйлдвэрлэгч юм.

Компанийн чанарын бодлогыг тодорхойлон гаргаж түүнийг хэрэгжүүлэн дэмжих зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Орхон аймгийн хувьд цэвэр усны борлуулалт өндөр байдаг тул тус компанийн үйл ажиллагаа өргөжих бүрэн боломжтой юм.

Мөн “Боза” үр тарианы ундааг үйлдвэрлэх франчайз компани гэдгээрээ онцлог. Тус бүтээгдэхүүн нь шинээр нэвтэрч буй технологийн тоног төхөөрөмжийг ашиглан эх орныхоо үржил шимт хөрсөнд ургуулсан үр тариа, тухайлбал хөх тариа, арвай, буудай зэргээр уснаас өөр юу ч нэмэлгүйгээр өндөр даралт, харьцангуй бага температурт боловсруулалт хийх замаар байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хүн арддаа хүргэхийг зорьж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах