Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжинэ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Фамили клиник” эмнэлэгтэй хамтран ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор витаминжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Фамили клиник” эмнэлэгтэй хамтран ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор витаминжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд “Витамин Д”-ийн дутагдлын шалтгаан, үр дагаврын талаар мэдээлэл танилцуулан, Д витамины түвшин тодорхойлох шинжилгээ авч, нөхөх эмчилгээний тунгаар олгох юм.
Монгол Улсын хүн амын 98 хувь нь витамин Д дутагдалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэхүү витамин дутагдсанаар вирус болон бактерийн халдварт өртөмтгий болдог /ханиад томуу, уушгины хатгалгаа, сүрьеэ гэх мэт/, архаг өвчний сэдрэл нэмэгдэнэ /астма, бронхит, экзем, псориаз даралт ихсэх гэх мэт/, ясны эрдэсжилтийг хангадаг кальци, фосфорын шимэгдэлт буурдаг байна. /рахит, ясны сийрэгжилт, үе мөч өвдөх гэх мэт/
Иймээс витамины дутагдлаа нөхсөний дараа ч үргэлжлүүлэн уухыг олон улсын эмч, судлаачид зөвлөдөг.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


















