Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар

Эрүүл мэндийн сайдын тушаалаар наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарлалаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарлалаа.

Тодруулбал, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны мэдээллийг салбарын түвшинд нэгтгэн дүгнэх, Эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн нэр хүндийг өргөх, ажлын ололт амжилтыг үйлчлүүлэгч иргэдэд хүргэх ажлыг ажлын байранд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэйгээр зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааны суурь судалгааны дүн, шийдвэрлэх арга хэмжээний асуудлаар салбар хоорондын ажил хэргийн уулзалт зохион байгуулах, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлаарх “Хөдөлмөрийн чуулган”-ыг МЭМАҮЭХ-той хамтран зохион байгуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түлхүүр үг:эрүүл мэнд
Хуваалцах