Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн байгууллагууд туршлагаа солилцож байна

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалт үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн байгууллагууд туршлагаа солилцож байна
Эрүүл мэндийн байгууллагууд туршлагаа солилцож байна. Зураг: МҮОНРТ

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалт үргэлжилж байна.

Сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зооноз өвчин судлалын төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, сувилагч зэрэг нийт 30 орчим хүн оролцож байгаа юм.

Болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд нэрвэгдэгсдийг эрэмбэлэн ангилах, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, тухайн улс, орон нутагт тохиолдож байсан гамшгийн үед нэрвэгдэгсэдтэй хэрхэн ажиллаж байсан талаараа харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах