Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийлээ

“Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажилланаад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Рефлекс, Мон медикал, Буянт ээж, Чимэжүд, Люкс центр, Сөүл сэниорис монголия зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад Эм, биобэлдмэл, эрүүл ахуй, эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийлээ
Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

“Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажилланаад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Рефлекс, Мон медикал, Буянт ээж, Чимэжүд, Люкс центр, Сөүл сэниорис монголия зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад Эм, биобэлдмэл, эрүүл ахуй, эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын ихэнх нь эмийн мэргэжилтэнгүй, эмийн эмчилгээний үр дүнг тооцож эмийн хэрэглээг үнэлээгүй, эмчилгээний үр ашиггүй эмийн хэрэглээг бууруулах чиглэлээр хяналт, судалгаа хийж үр дүнг тайлагнадаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. Зарим эмнэлгүүд эмийн хадгалалтын байдалд хяналт тавиагүйгээс хугацаа дууссан эм илэрсэн мөн эм барих эрхгүй хүнээр эм бариулсан зэрэг зөрчил илэрснийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцож ажиллаа.

Хуваалцах