Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал боллоо
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр 2018 оны эм, эмнэлгийн хэрэгслэлийн тендер, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлт болон нийслэлийн хэмжээнд тус онд гемодиализийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Мөн энэ хүрээнд Статистикийн хэлтсийн дарга С.Ариунтуяа байгууллагын 2017 оны үйл ажиллагааны чанарын үзүүлэлт, мөн НЭМГ-ын даргын Үр дүнгийн гэрээний шалгуур үзүүлэлт хүлээж авсан тухай эмнэлгийн удирдлагуудад танилцуулсан юм.
Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлын төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжинд анхаарч ажиллахыг даалгалаа. Мөн энэ үеэр НЭМГ-аас бэлтгэн гаргасан “Нийслэлийн эрүүл мэндийн салбарт 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа” товхимлыг эмнэлгийн дарга нарт гардуулж өглөө.
Эх сурвалж: НЭМГ


















