Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нөхөн төлүүлэхэд анхаарч ажиллана

эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гаргуулсан тохиолдолд иргэний нэхэмжлэл гарган буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэхэд мөрдөгч, прокуророос анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нөхөн төлүүлэхэд анхаарч ажиллана
Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нөхөн төлүүлэхэд анхаарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас харьяа Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албадуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гаргуулсан тохиолдолд иргэний нэхэмжлэл гарган буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэхэд мөрдөгч, прокуророос анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна.

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.Байгалмааг урьж, тус дүүргийн прокурорын газраас дээрх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч, туршлагыг нэвтрүүлж ажиллахаар шийдвэрлэжээ гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Хуваалцах