Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудтай Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтад орсон эмийн сонголт болон

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудтай Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтад орсон эмийн сонголт болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг баталсан тогтоолын хэрэгжилтийн байдалтай танилцлаа.

Эмийн жор бичилт олголтод цахим жор нэвтэрснээс гадна дээр дурдсан тогтоолоор батлагдсан шинэчилсэн жагсаалт хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, чирэгдэж байсан асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.

Хуваалцах