Эрүүл мэндийн даатгалын тусламж аваагүй иргэдийг урамшуулна
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт “Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах...” гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд даатгуулагчдад
Мэдээллийн алба

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт “Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах...” гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд даатгуулагчдад урамшууллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг урьж байна.
Урамшууллын үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагууд
наймдугаар сарын 1-ний дотор холбогдох материалаа бүрдүүлж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газарт биеэр болон шуудангаар ирүүлэх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mnцахим хуудаснаас авна уу.


















