Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт мөрдөж байна

Улсын үзлэгээр манай салбарт мөрдөгдөж байгаа 700 гаруй стандартад үнэлгээ хийж, олон улсын стандарттай нийцүүлэн салбарын стандартын бодлого, зохицуулалт, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулах юм байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт мөрдөж байна
Эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт мөрдөж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2018 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 253 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын стандартын үзлэг зохион байгуулах салбар комисс хуралдлаа.

Салбар комиссыг Шадар сайдаар ахлуулсан төв комиссын гишүүн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц удирдаж, 27 дэд ажлын хэсгийн ахлагч мэргэжлийн салбар зөвлөлийн дарга нар оролцлоо.

Хуваалцах