Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг өнөөдөр дахин эхлүүлнэ
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдөр ажил хаяна гэж хоёр хоногийн өмнө мэдэгдээд байсан юм.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдөр ажил хаяна гэж хоёр хоногийн өмнө мэдэгдээд байсан юм. Тэд цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас удаа дараа шаардан жагсаалт, суулт хийж тэмцлээ илэрхийлсэн. Эцэст нь энэ салбарын 16 мянга гаруй ажиллагсад ажил хаялтад нэгдсэнээ мэдэгдсэн юм. Та бүхэнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга н.Мягмарын яриаг сонсгоё.
Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж нарын хүмүүс Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Үүгээр хэлэлцээрийг дахин эхлэж бүртгэхээр тохиролцсон байна.


















