Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна. Уг зөвлөгөөнд Засаг дарга Б.Бадраа НХХ-н дарга Н.Жамъянхорол, эрүүл мэндийн газрын дарга Ч.Баяржаргал нар болон сумдын эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож байна. Энэхүү арга хэмжээний явцад аймгийн эрүүл мэндийн салбарын бодлого, түүний хэрэгжилтийг дүгнэж цаашдын зорилтыг тодорхойлох юм.
Аймгийн удирдлагуудын зүгээс тулгамдаж буй дараах асуудлуудыг хэлэлцэж бууруулах тал дээр онцгой анхаарууллаа. Иргэдийн сэтгэл ханамжийн хүлээлт чирэгдэл их, эмч мэргэжилтний ур чадвар, ажилдаа хандах хандлага, хариуцлага сул байгаа тухай, эх хүүхдийн өвчлөл эндэгдэл ихсэж байгаа тухай хэлэлцэж байна.


















